One Human Family, Food for All


User count


Энэ хуудсыг удаа үзсэн.

Jobs

Каритас Монгол ТББ нь Европын Холбооны санхүүжилтээр 2014 оноос “Говь-Алтай аймгийн ХАА-н нэвтрүүлэх үйлчилгээг сайжруулах, хоршоодыг дэмжих төсөл” хэрэгжүүлж байгаа бөгөөд Говь-Алтай аймгийн төв дэх Орон нутгийн төслийн нэгжид богино хугацаат ажлын байр зарлаж байна.

Ажлын байрны нэр: Газар тариалангийн сургагч
Төлөвлөж буй хугацаа: 2015 оны 3-10 сар 

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Төслийн багийн хамт үйл ажиллагааны болон санхүүгийн төлөвлөлтийг хийж, хэрэгжүүлнэ.
  • Төслийн газар тариалангийн сургалтыг хариуцан сар, улирлын төслийн, нийгмийн хөгжлийн болон холбогдох мэдээлэл тогтмол гаргана.
  • Хоршооны удирдлага, гишүүдэд болон олон нийтэд зориулан газар тариалан бусад сэдвээр сургалтын материал боловсруулахад тусална.
  • Хөдөө орон нутагт сургалт зохион байгуулна.
  • Төслийн зорилго, зорилтын дагуу ХАА-н хоршоодтой хамтран ажиллаж, тэдний бизнесийн үйл ажиллагааг дэмжих бүхий л нөөц бололцоог тодорхойлж ажилдаа тусгах
  • Төслийн орон нутгийн зохицуулагчид туслан, орон нутгийн хамтрагч байгууллагуудын үйл ажиллагаанд мониторинг хийх, төслийн үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтэд оролцоно.
  • Төслийн үйл ажиллагааны нарийвчилсан тайлан боловсруулахад тусална.
  • Орон нутгийн зах зээлийн судалгааг хийж, төслийн харилцагч хоршоодод мэдээлэх, тэдний бизнесийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, хөгжүүлэхэд шаардлагатай үйл ажиллагаануудыг зохион байгуулахад тусална.
  • Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад ажил үүргийг гүйцэтгэнэ.

Тавигдах шаардлага
  • Говь-Алтай аймгийн төвд оршин суудаг байх
  • ХАА-н чиглэлээр их, дээд сургууль төгссөн (агрономич, агрофермер мэргэжилтэй)
  • Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан байх
  • Төсөл хэрэгжиж буй 8 сумдад урт хугацаагаар ажиллах боломжтой байх
  • Олон нийттэй харилцах, бие даан сургалт зохион байгуулж байсан туршлагатай байх
  • Газар тариалангийн болон өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулахчадвартай байх
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай байх, шинийг эрэлхийлэгч, санаачлагатай
  • Хувийн зохион байгуулалт сайтай, муу зуршилгүй, харилцааны соёлтой
  • Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай

 

Жич: Зөвхөн шаардлагад нийцсэн горилогчийг шалгаруулалтад дуудах болно.
Өргөдөл гаргахыг хүсвэл холбогдох материалуудыг info@caritasMongolia.org цахим шуудангаар явуулна уу. 
Өргөдлийг 2015. 02. 28-ний өдрийн 18.00 цаг хүртэл хүлээн авна. Лавлах утас: 70135052

Our Programs

Polls!

Do you know about our organization?

Yes:
No:
 
To be effective and efficient Caritas Mongolia relies on